Танилцуулга
Харгалзах огноо: 2013-08-09|Уншсан : 262

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь 2012-2016 онд Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ардчилсан засаглалын салбар дахь НҮБХХ ба Монгол улсын Засгийн газрын хамтын ажиллагааны нэг хэсэг юм. НҮБХХ-ийн Хөгжлийн бодлогын товчооны тэргүүлсэн засаглалын баг Монгол улсад 2012 оны 10 дугаар сард ажиллаж шинээр гарч буй хэрэгцээг тодорхойлсон бөгөөд төслийг уг хэрэгцээнд үндэслэн боловсруулав.

Төсөл нь УИХ-д бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах; иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх; НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэх юм.


Төсөл дараах дөрвөн үр дүнд хүрэх зорилготой. Үүнд: 

Үр дүн нэг:

Монгол улсын төрийн байгууллын шинэчлэл, Үндсэн хуулийг хэрэгжүүлсэн шилжилтийн туршлагын талаар дэлгэрэнгүй судалгаа хийх  

Үр дүн хоёр:

Төрийн байгуулалтай холбоотой хуулийн төсөл боловсруулахад бодлогын судалгаа хийх, олон нийттэй зөвлөлдөхөд дэмжлэг үзүүлэх, хууль боловсруулах ажиллагааг сайжруулах

Үр дүн гурав:

Парламент ба иргэний холбоог бэхжүүлэх

Үр дүн дөрөв:

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг сайжруулах

 

Төслийн баримт бичгийн эхийг хавсралт файл товч дээр дарж татаж авч үзнэ үү.

Холбоо барих хаяг: 

Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл хэрэгжүүлэгч нэгж. УИХТГ. Монгол Улс. 14201 Улаанбаатар хот. Төрийн ордон. Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1. 134 тоот өрөө. +976-51-263143, nomingerel@parliament.mn


Оруулсан огноо: 2013-08-09|Уншсан : 262
Нийт: 205550Өнөөдөр: 85
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.