Бүрэлдэхүүн
Харгалзах огноо: 2013-08-27|Уншсан : 252

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг бэхжүүлэх нь”

төслийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

 

Төслийн удирдах зөвлөл (ТУЗ) нь төслийн үйл ажиллагаа жилийн төлөвлөгөө, төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавина. ТУЗ-ыг Хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага (Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга) даргалах бөгөөд ТУЗ төслийн үр дүнг хүртэгчид, нийлүүлэгчээс бүрдэнэ. ТУЗ 6 сард нэг удаа хуралдана. ТУЗ нь ажлын төлөвлөгөө, төсөв, төслийн баримт бичигт өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар удирдах зөвлөлийн шийдвэр гаргана. ТУЗ нь: 1) Засгийн газрын байгууллагууд хоорондын ажлын уялдааг хангах; 2) Төслийн үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн тэргүүлэх чиглэл, хөрөнгө нөөцийг тогтвортой ашиглах бодлоготой нийцүүлэх; 3) хэрэгжүүлэгч нэгжүүдийн ажил, үр дүнд хяналт тавих, тайланг хүлээн авах; 4) санхүүгийн менежмент, санхүүгийн тайланд хяналт тавих; 5) Төсөл үр нөлөөтэй хэрэгжиж байгаад хяналт тавих үүрэгтэй.

Төслийн удирдах зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй.


ТУЗ-ийн дарга:

1.      Б. Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн захирал

2.      Томас Эрикссон, НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч – ТУЗ-ийн хамтран даргалагч


Гишүүд:

3.      Л. Цог, УИХ-ын дэд дарга

4.      А. Бакей, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга

5.      Р. Бурмаа, УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны дарга

6.      Ш. Түвдэндорж, УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга

7.      Л. Төр-од, Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан шадар туслах 

8.      Ж.Баярцэцэг, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга

9.      Т. Хадхүү, Төрийн албаны зөвлөлийн гишүүн

10     Б.Бат-Отгон, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газрын  дарга

11.    Х. Наранжаргал, Глоб Интернэйшнл ТББ-ын захирал

12.    П. Эрдэнэжаргал, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал

13.    Д. Солонго, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал 

Оруулсан огноо: 2013-08-27|Уншсан : 252
Нийт: 195682Өнөөдөр: 96
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.