Мэдээ мэдээлэл
Монгол Улсын Их Хурал, НҮБХХ хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн орон нутаг дахь хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг сонгогдсон 3 аймагт судлан цаашид авах арга хэмжээг тодорхойлох зөвлөх сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү ...
Монгол Улсын Их Хурал, НҮБХХ хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцын 2/Урьдчилан сэргийлэх арга хэмжээ/ ба 5 /Хөрөнгө буцааж олгох арга хэмжээ/ дугаар бүлгийн өөрийг үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийж үнэлэх, хэлэлцүүлэх, эцэслэн боловсруулах, баталгаажуулах зөвлөх сонгон шалгаруулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Конвенцийн бүлэг тус бүр дээр ...
Хууль тогтоомжийг боловсронгуй болгох явцад иргэдийн оролцоог хангах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал бодлыг тусгах замаар хууль тогтоомжийн үндэслэл, хэрэгжилт үр нөлөөг сайжруулах нэг зорилго бүхий  Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ын анхны хэлэлцүүлгийг 2015 оны 5-р сарын 21-ны өдөр УИХ-ын чуулганаар хийлээ. Төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч ...
Монгол улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд 2011 онд тус конвенцийн 3, 4 дүгээр бүлгийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг гаргаж НҮБ-аар үнэлүүлсэн. Энэ жил тус конвенцийн Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэсэн 2 дугаар бүлэг болон Хөрөнгө буцаан олгох тухай 5 дугаар бүлгийн хэрэгжилтэд үнэлгээ хийгдэхээр төлөвлөгдсөн. Уг ажлын бэлтгэл хангах хүрээнд өөрийн үнэлгээ хийхэд ашигладаг олон улсын “Омнибус” программыг монгол хэлэнд хөрвүүлэн хамрагдах байгууллагуудын ...
Улсын Их Хурал, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (MON-13/101) болон “Иргэдийн ороцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” (MON-13/102) төслийн нягтлан бодогч сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  Төслийн нягтлан бодогчид дараах шаардлага тавигдана. Үүнд:   ·        Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, ...
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд “Парламент ба иргэдийн харилцааг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр өнөөдөр /2015.04.18/  зохион явууллаа. Тус сургалтад Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрх бүхий телевиз, өдөр тутмын сонин, мэдээллийн сайтын нийт 80 орчим сэтгүүлч оролцож, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ...
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Засгийн Газраас өргөн барьсаны дагуу энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай" буюу “Хуулийн тухай” хэмээнмэргэжилтнүүдийн дунд нэрлээд буй төслийн цуврал хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Тус хуулийн төслийг боловсруулж эхлэхээс зөвлөх баг, судалгаагаар хангах, олон нийтийн оролцоог хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг зохион байгуулахад Улсын Их ...
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улсын Их Хурал ба Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр МУ-ын Засгийн Газраас өргөн барьсан "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордын Б танхимд зохион байгууллаа. Хуулийн төслийг УИХ-аар ...
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд “Мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх чиглэлээрх сайн туршлага, санаачилгууд” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр / 2014.12.24 / Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Уулзалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нээж үг ...
Тус төслийн хүрээнд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд "Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт" сэдвээр өнөөдөр /2014.11.06/ Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт яам, агентлагийн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, Хууль зүйн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн төлөөлөл ...
REQUEST FOR PROPOSAL  The United Nations Development Programme (UNDP) Mongolia is seeking qualified service provider(s) to conduct the Monitoring Study of the Implementation of the Law on Information Transparency and Right to Information (LITRI).   The detailed information can be found in the Request for Proposal UNDP/RFP/2014/010which is available at the procurement page of the UNDP Mongolia website:  http://www.mn.undp.org/content/mongolia/en/home/operations/procurement.html   The ...
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нээлттэй нийгэм форум, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран “Нийтийн сонсголын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.10.03/ Төрийн ордонд зохион байгуулж байна. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, олон нийтийн хэлэлцүүлгийн эргэх холбоо байхгүй гэж хэлж болохоор байна. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах нь ардчиллыг ...
Ангиллууд
Нийт: 205495Өнөөдөр: 30
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.