Цаг үеийн мэдээлэл
Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн төлөөлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын хамт Бүгд Найрамдах Солонгос Улсад 2013 оны 12 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд танилцах айлчлал хийлээ.Айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Байнгын хороод, Аюулгүй байдал, төрийн захиргааны яам, ...
"Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд Хуулийн тухай хууль боловсруулахад экспертийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хууль боловсруулах стандарт журмын талаар олон улсын харьцуулсан судалгаа хийлгэж, түүний үндсэн дээр хуулийн төслийг боловсронгуй болгох, хуулийн төсөлд эдийн засаг, нийгмийн үр нөлөөний шинжилгээ хийх зөвлөх багуудыг ажиллуулж байгаа юм. Зөвлөх багууд Хууль зүйн яамны ажлын хэсэгтэй ойр хамтран ажиллаж байна.
Авилгын эсрэг НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийн 4 дэх зорилтот үр дүнгийн хүрээнд Авилгатай тэмцэх стратеги боловсруулах ажлын хэсгийн анхны уулзалтыг 10 дугаар сарын 1-ний өдөр "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн туслалцаатайгаар зохион байгууллаа. Уулзалтад ажлын хэсгийн гишүүн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, УИХ-ын Тамгын газар, Авилгатай Тэмцэх газар, НҮБХХ-ийн Засаглалын баг, НҮБ-ын Мансууруулах Бодис, Гэмт ...
Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зарлал   Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-өөс хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үр нөлөөний шинжилгээ хийх ...
Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зарлал   Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-өөс хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   Зөвлөх үйлчилгээний ...
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгааны багийн хамтарсан уулзалт, ярилцлага 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд болов. Уулзалт, ярилцлагад Ажлын хэсгийн зарим гишүүд болон судалгааны багийн судлаачид, мөн АНУ-ын Чикагогийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Томас Гинсбург оролцож, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын үр нөлөө, ...
Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-өөс хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд хууль боловсруулах стандарт, журмын талаар олон улсын харьцуулсан туршлага, сайн практикийг судлах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх гэж байгаа тул сонирхсон этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   Судалгааны ажлын даалгавар буюу судалгааны чиглэл, хамрах хүрээ, хугацаа, гүйцэтгэгчид тавигдах шаардлага зэрэг мэдээллийг www.parliament.mn, ...
/2013.02.06/  УИХ-ын дарга З.Энхболд  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Парламентыг дэмжих болон Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах төслүүдийн талаар ярилцлаа. УИХ-ын Тамгын газартай хамтарч хэрэгжүүлэх Парламентыг дэмжих төсөл нь гурван жилийн хугацаатай гэдгийг хатагтай Сезин Синаноглу мэдэгдсэн.  Төсөл хэрэгжсэнээр Монголын Улсын шинэ Үндсэн хууль ...
Ангиллууд
Нийт: 195638Өнөөдөр: 52
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.