УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Харгалзах огноо: 2016-10-18|Уншсан : 28

УИХ-ын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлтэй хамтран “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалуудыг хэрэглэх дадлага олгох” сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад УИХ-ын Тамгын газрын ХЭЗХ-ийн ахлах зөвлөх, зөвлөх болон МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны ажилтнууд оролцлоо. УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар тус арга хэмжээг нээж, хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалыг хэрэглэх дадлага олгох сургалтыг үдээс өмнө явууллаа.     

Үргэлжлүүлэн хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалыг хэрэглэх дадлага олгох, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалыг хэрэглэх дадлага олгох мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалыг хэрэглэх дадлага олгох сургалтууд боллоо. 

Оруулсан огноо: 2016-10-24|Уншсан : 28
Ангиллууд
Нийт: 195670Өнөөдөр: 84
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.