ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН АРГАЧЛАЛЫГ ХЭРЭГЛЭХ ДАДЛАГА ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Харгалзах огноо: 2016-10-24|Уншсан : 60

Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлтэй хамтран “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалуудыг хэрэглэх дадлага олгох” сургалтыг2016 оны 10 дугаар сарын 21-нд   “Энхийн төлөө” цогцолборт зохион байгууллаа.

Хууль тогтоомжийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулиар  хуулийн төсөл боловсруулахдаа зургаан шинэ аргачлалыг хэрэглэх юм. Эдгээр аргачлалыг хэрхэн хэрэглэх талаар дадлага олгох сургалтыг төслийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж байна.  

Энэ удаагийн сургалтад 12 яамдын хууль, тогтоомжийн төсөл боловсруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үр дагаварт нь үнэлгээ хийх чиг үүрэг бүхий 60 гаруй албан хаагчид хамрагдлаа. Өмнө нь УИХ-ын Тамгын газрын ХЭЗХ-ийн ахлах зөвлөх, зөвлөх болон МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны ажилтнуудыг оролцуулсан сургалтыг Хуульчдын танхимд 10 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулсан.

Сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны асуудал хариуцсан дарга, мэргэжилтэн, сургагч багш нар удирдан (1) хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал, (2) хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал, (3) хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал, (4) хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал, (5) хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх аргачлал, (6) хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалыг хэрэглэх дадлага олголоо.

Оруулсан огноо: 2016-10-24|Уншсан : 60
Ангиллууд
Нийт: 195671Өнөөдөр: 85
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.