ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Харгалзах огноо: 2016-10-18|Уншсан : 30

УИХ-ын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих” төслийн дэмжлэгтэйгээр “Захиргааны ерөнхий хуулийн тухай нарийвчилсан сургалт”-ыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.


Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ “Захиргааны шийдвэрт тавигдах шаардлага, захиргааны шийдвэр боловсруулахад анхаарах зүйл”, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хууль дахь шинэлэг зохицуулалт” сэдвээр танилцуулга хийж, сургалтад оролцогчидтой санал бодлоо хуваалцав.


Сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлага, Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний алба, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн Сургалт, хүний нөөцийн албаны ажилтнууд оролцлоо.

Оруулсан огноо: 2016-10-18|Уншсан : 30
Ангиллууд
Нийт: 205541Өнөөдөр: 76
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.