ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Харгалзах огноо: 2016-10-04|Уншсан : 69

1.    Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд (1) “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, (2) “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, (3) “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалуудын дагуу жишиг үнэлгээ хийж, тайлан бэлтгэхзөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэххүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээг хувь хүн, эсхүл хуулийн этгээд гүйцэтгэж болох бөгөөд зөвлөхөд дараах ерөнхий шаардлага тавигдана:

·        Мэргэжил: Эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, түүнээс дээш зэрэгтэй.

·        Туршлага: Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна. Эдгээр аргачлалуудын чиглэлээр сургалтанд хамрагдсан, энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

3.    Гэрээт ажлыг хуанлийн 35 хоногт хийж гүйцэтгэнэ.

4.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлагабуюу тухайн ажлыг захиалагчийн тодорхойлолт, ажиллах боловсон хүчний боловсролын зэрэг, чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

5.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ доор дурдсан хаягаар битүүмжлэн 2016 оны 10 дугаар сарын 13-ныөдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг:

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” Төслийн нэгж, Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Засгийн газрын 11-р байр,606 тоот өрөө, Утас: (51) 264565, otgonchimeg@parliament.mn, splp.parliament.mn

Оруулсан огноо: 2016-10-04|Уншсан : 69
Ангиллууд
Нийт: 205540Өнөөдөр: 75
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.