ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Харгалзах огноо: 2016-07-04|Уншсан : 39

 1.     Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Т.В.Кашанина,”Юридическая техника” номыг монгол хэлнээ хөрвүүлээд байна. Уг орчуулгын бүтээлийг редакторлах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.     Энэхүү зөвлөх үйлчилгээг хувь хүн гүйцэтгэх бөгөөд дараах ерөнхий шаардлага тавигдана:

·      Мэргэшил: Эрх зүй, төрийн удирдлага, боловсролын чиглэлээр доктор ба түүнээс дээш зэрэгтэй.

·      Туршлага: Хуульчийн мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн техникийн талаар их, дээд сургуульд хичээл зааж байсан туршлагатай.

·      Хэлний мэдлэг: Монгол, Орос хэлний бичгийн өндөр чадвартай.

3.     Гэрээт ажлыг хуанлийн 30 хоногт хийж гүйцэтгэнэ.

4.     Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ажлын товч намтар, ижил төрлийн ажлын туршлага, чадварыг илтгэн харуулах бүтээлийн жагсаалт гэх мэт) ирүүлнэ.

5.     Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 07 дугаар сарын 04ий 9:00 цагаас 07 дугаар сарын 18-ны 10:00  цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ битүүмжлэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас өмнө доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

 Хаяг:

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” Төслийн нэгж, Төрийн ордон 110 дугаар өрөө, Утас: (51) 266944, splp.parliament.mn

Оруулсан огноо: 2016-07-04|Уншсан : 39
Ангиллууд
Нийт: 195673Өнөөдөр: 87
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.