ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Харгалзах огноо: 2016-06-23|Уншсан : 28

1.  Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Авлигын эсрэгНҮБ-ын конвенцийн 2, 5 дугаар бүлгийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг англи хэлнээ хөрвүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.  Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2 багцаас бүрдэнэ. Үүнд:

·       I багц - Конвенцийн2 дугаар бүлгийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг англи хэлнээ хөрвүүлэх.

·       II багц - Конвенцийн 5 дугаар бүлгийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг англи хэлнээ хөрвүүлэх. 

Конвенцийн бүлэг тус бүр дээр зөвлөхийн баг ажиллуулах тул аль бүлгийн тайланг хөрвүүлэх талаар ирүүлэх материалд дурдсан байна. Тус зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд 2-оос доошгүй гишүүнтэй зөвлөхийн багийг шалгаруулна. Багийн гишүүдэд дараах ерөнхий шаардлага тавигдана: 

·       Мэргэжил: Эрх зүйч, төрийн удирдлага, эрсдлийн удирдлага бусад холбогдох чиглэлээр мэргэшсэн байх;   

·       Туршлага: Олон улсын гэрээ, хэлэлцээр болон тэдгээрийн хэрэгжилтийн тайланг орчуулж байсан туршлагатай (Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, түүнтэй холбоотой тайлан, мэдээ, асуулга орчуулж байсан бол давуу тал болно);

·       Хэлний мэдлэг:Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Монгол, англи хэл дээр тайлан боловсруулах өндөр ур чадвартай байх.

3.  Гэрээт ажлыг хуанлийн 14 хоногт хийж гүйцэтгэнэ.

4.  Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ажлын товч намтар, ижил төрлийн ажлын туршлага гэх мэт) ирүүлнэ.

5.  Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 06 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд ажлын цагаар авч болох бөгөөд мэдүүлгээ битүүмжлэн доор дурдсан хаягаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг:

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” Төслийн нэгж, Төрийн ордон 110 дугаар өрөө, Утас: (51) 266944, splp.parliament.mn

Оруулсан огноо: 2016-06-23|Уншсан : 28
Ангиллууд
Нийт: 195680Өнөөдөр: 94
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.