ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Харгалзах огноо: 2016-05-12|Уншсан : 58

 

  1. Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Мэдээллийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд мэдээллийг иргэдэд энгийн ойлгомжтой арга хэлбэрээр хүргэх байдлыг үнэлэх аргачлалыг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд 2-5 хүнээс бүрдэх зөвлөхийн багтай байна. Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна:
    • Мэргэжил: Багийн гишүүд эрх зүйч мэргэжилтэй, эрх зүй эсхүл төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.
    • Туршлага: Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлага, чадвар бүхий, мэдээллийн ил тод байдлыг хангах, тэдгээртэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж байсан туршлагатай байх. Хууль тогтоомжийн төслийн санал боловсруулж байсан  бол давуу тал болно.
    • Чадвар: Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний программыг ашиглах чадвартай байх.
  3. Гэрээт ажлыг хуанлийн 60 хоногт хийж гүйцэтгэнэ.
  4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
  5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны 9:00 цагаас 5 дугаар сарын 18-ны өдрийн 10:00  цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ доор дурдсан хаягаар битүүмжлэн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг:

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” Төслийн нэгж, УИХ-ын Тамгын газар, Төрийн ордон 110 тоот өрөө,

Утас: (51) 266944, splp.parliament.mn

Оруулсан огноо: 2016-05-12|Уншсан : 58
Ангиллууд
Нийт: 205544Өнөөдөр: 79
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.