ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Харгалзах огноо: 2016-05-12|Уншсан : 38
  1. Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах хууль тогтоомжийг иргэдэд сурталчилах, энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор видео сургалтын материал боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд дараах ерөнхий шаардлага тавигдана:
    • Видео сургалтын материал, шторк, анимэйшн, дүрс бичлэг хийх ажлын өндөр ур чадвартай, 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай, энэ чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх;
    • Мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх;
    • Өгөгдсөн сэдвийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын өгсөн саналд үндэслэн өргөн сэтгэмжтэй, энгийн ойлгомжтой, орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн видео сургалтын материал хийх чадвартай байх;
    • Хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  3. Гэрээт ажлыг хуанлийн 60 хоногт хийж гүйцэтгэнэ.
  4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
  5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны 9:00 цагаас 5 дугаар сарын 18-ны өдрийн 10:00  цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ доор дурдсан хаягаар битүүмжлэн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг:

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” Төслийн нэгж, УИХ-ын Тамгын газар, Төрийн ордон 110 тоот өрөө,

Утас: (51) 266944, splp.parliament.mn

Оруулсан огноо: 2016-05-12|Уншсан : 38
Ангиллууд
Нийт: 205547Өнөөдөр: 82
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.