ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Харгалзах огноо: 2016-04-18|Уншсан : 143

1.     Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд “Захиргааны ерөнхий хуулийн тухай мэдэгдэхүүн” иргэдэд зориулсан гарын авлагыг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.     Энэхүү зөвлөх үйлчилгээг хувь хүн гүйцэтгэх бөгөөд дараах ерөнхий шаардлага тавигдана:

·      Мэргэжил: Эрх зүйч мэргэжилтэй, эрх зүйн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй.

·      Туршлага: Судалгаа шинжилгээний өндөр чадвартай, иргэдэд зориулсан гарын авлага боловсруулж байсан туршлагатай.

3.     Гэрээт ажлыг хуанлийн 30 хоногт хийж гүйцэтгэнэ.

4.     Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

5.     Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 04 дүгээр сарын 15ы 9:00 цагаас 04 дүгээр сарын 18-ны 10:00  цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ доор дурдсан хаягаар битүүмжлэн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг:

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” Төслийн нэгж, УИХ-ын Тамгын газар, Төрийн ордон 134 тоот өрөө, Утас: (51) 263143, splp.parliament.mn

Оруулсан огноо: 2016-04-18|Уншсан : 143
Ангиллууд
Нийт: 195675Өнөөдөр: 89
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.