ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Харгалзах огноо: 2016-04-13|Уншсан : 60

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслөөс Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах хоёр дахь шатнысургалтыг төрийн зарим байгууллагуудад зохион байгууллаа. 

Сургалтыг УИХ-ын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэснийкомисс, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг найман байгууллагад 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 424 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдсан болно.Төслийн хүрээнд захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг 2015 онд зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалтыг түүний үргэлжлэл болгон зохион байгуулсан болно.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийг баталсан бөгөөд хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийтээр дагаж мөрдөнө. Шинээр батлагдсан хуулийг олон нийтэд таниулах, сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд тодорхой ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагаатайтай холбоотой олон шинэлэг зохицуулалтыг хуульчилсан учраас хуулийг таниулах сургалтыг иргэд, олон нийт, төрийн албан хаагчдын дунд зохион байгуулж байна.
Оруулсан огноо: 2016-04-13|Уншсан : 60
Ангиллууд
Нийт: 205522Өнөөдөр: 57
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.